2002 онд байгуулагдсан Монсудар хэвлэлийн газар нь Монгол улсын анхны хувийн хэвлэлийн газар юм. Мөн оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах нь хэзээ ямагт манай байгууллагын эрхэмлэх зүйл байсаар ирсэн бөгөөд Монсудар хэвлэлийн газар нь Монгол улсад ном бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулах ажлыг нэвтрүүлсэн анхдагч билээ. Монсудар хэвлэлийн газар байгуулагдсан цагаасаа хойш, жил тутамд хэвлэгдэж буй бүтээлийн тоо хэмжээ, уг салбарт эзлэх бүх талын байр сууриараа Монголын ном хэвлэлийн зах зээлийг тэргүүлсээр өдгөөг хүрсэн.

 

Нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон, 100 гаруй гэрээт орчуулагч, редактор, зураач, уран бүтээлчдийнхээ тусламжтайгаар, ном хэвлэлийг агуулга, дизайны өндөр түвшинд хэвлэхийг зорьж байна. Манай хэвлэлийн газар тус тусын салбар чиглэлээр дагнан мэргэшсэн 5 редакцаас бүрддэг. Таван редакц жилдээ 60 орчим шинэ ном бүтээл эрхлэн гаргадаг төдийгүй нийт 500 гаруй ном бүтээлийн сантай болоод байна.

 

2019 он Монсудар хэвлэлийн газрын хувьд түүхэн жил боллоо. Энэ оны зургаадугаар сард уг хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч Роозонгийн Энхбатыг Монгол улсын нийгмийн ахиц дэвшил, соёл, боловсролын бодлогын тасралтгүй хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлж, Холбооны бүгд найрамдах Герман улсын албан ёсны шагнал Гёте медалиар шагнасан юм.

Мэдээлэл алга байна.